Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан хуулийн этгээд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв
2022.04.13

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан хуулийн этгээд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбогдуулан “Төрийн мэдээлэл солилцооны систем/ХУР/-ээр дамжуулан мэдээлэл авдаг хуулийн этгээд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2022.04.12/ уулзалт хийж, холбогдох мэдээллийг хүргэлээ.

Уулзалтад УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах, Тамгын газрын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Хэрлэнчимэг болон “Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал М.Баттулга зэрэг албаны хүмүүс оролцож мэдээлэл хүргэсэн бөгөөд  ХУР систем ашиглаж буй  арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Мэдээлэл холбоо опператоруудын ассоциаци, Үүрэн холбооны оператор компаниуд, Монголын цахилгаан холбоо ТӨХК, ХХК-ууд, Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт 150 гаруй  төлөөлөл оролцож  холбогдох мэдээлэл авахаас гадна өөрсдийн асуусан асуултад хариулт авч, сэдвийн хүрээнд санал солилцов.