Хуулиар кибер аюулгүй байдлыг хангах эрх, үүргийг тодорхой зааж өгсөн
2022.05.03

Хуулиар кибер аюулгүй байдлыг хангах эрх, үүргийг тодорхой зааж өгсөн

УИХ-ын гишүүн Н.Учралын Ажлын хэсгийг ахлан батлуулсан шинээр мөрдөгдөж байгаа хуулиудын нэг бол Кибер аюулгүй байдлын тухай хууль.

Энэ хууль иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах эрх, үүргийг тодорхой зааж өгсөн.

Хуульд

  • Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв
  • Иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв хангана.

Кибер аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг учраас аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлнэ.

Хуулиар дамжуулж Монгол улсын иргэдийн болон төрийн зарим мэдээллийг алдах, борлуулах, сүлжээнд нэвтрэх зэрэг байдал дуусгавар болж байгаа бөгөөд бүх шатанд цахим заналхийллийн эсрэг ажиллах хамгаалалт бүхий бүтэц бий болж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn