2022.05.23
Шведийн парламентийн төлөөлөгчдийг угтаж авлаа
Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчдийг манай улсад айлчилж байгаатай холбогдуулан угтаж авлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Парламентын гишүүн Олле Торрел, Хелена Бүвенг, Маркус Уйчел, Пер Рамхон болон Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Мартин Брозек нар багтаж байна.
Тэрээр хүндэт зочдыг манай улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар Монгол-Шведийн парламентын бүлгэм байгуулагдан ажиллаж байгааг хэлээд, цаашид энэ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Шведийн парламентын төлөөлөгчид Монгол Улсад 3 хоног айлчлах бөгөөд Улсын Их Хурлын дарга, дэд дарга нартай уулзах юм.