Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ
2022.06.09

Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ

Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хурал Тайландын Бангкок хотноо эхэллээ. Хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож байна.

Хурлыг “Тогтвортой хөгжлийн зорилт 4-Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй юм. Хурлаар

-Сурлагын хоцрогдлыг нөхөх, суралцахуйн хямралыг даван туулах

-Боловсрол дахь тэгш байдал, хүртээмж, жендэрийн асуудал

-Дижитал шилжилт

-Дээд боловсрол, насан туршдаа суралцахуй

-Боловсролын эдийн засаг ба засаглал

-Боловсролын чиг хандлага /ESD, GCED, эрүүл мэнд болон

сайн сайхан байдал/

-Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа ба боловсрол

-Өсвөр үе, залуучуудын суралцахуй болон ур чадварыг хөгжүүлэх

-Багшлахуй

-Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн чиглэлүүдээр салбар хуралдаан явагдана.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр Тайландын Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхаж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Тамара Растовак Сиамишвили, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини, Тайландын боловсролын сайд нартай албан уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад оролцоно гэж БШУЯ мэдээлэв.