2022.06.20
Шалгалтаар “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-д 242 сая төгрөгийн зөрчил илэрчээ
Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтэс "Өвөрхангай АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн удирдлага, санхүү, аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.
Хяналт шалгалтаар "Өвөрхангай АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалган дүгнэж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
“Өвөрхангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 242,040,000.00 (хоёр зуун дөчин хоёр сая дөчин мянган) төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд, хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн компанийн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг өгөв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn