2025.05.15
Б.Цэнгэл: Бид бүтээмжийг 30% өсгөж, зардлыг 15% бууруулна гэсэн өөдрөг зорилт дэвшүүлж байгаа
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
Бид бүтээмжийг 30% өсгөж, зардлыг 15% бууруулна гэсэн өөдрөг зорилт дэвшүүлж байгаа. Төрийн бус компаниудын зардалд 16,9 их наяд байгаа. Энийг 15%-иар бууруулахад бид 2,5 их наядаар бууруулна гэж төлөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл зардлыг 14,9-өөс 14,3% руу оруулна. Үүнийг бололцоотой гэж төлөвлөсөн. Төрийн бус компаниуд үндсэндээ 5 их наядын ашигтай ажилласан. Бүтээмжийг 30%-иар өсгөх гэвэл 6,5 их наяд болгох тооцоо судалгаа гаргасан.
Нэгдүгээрт, Ер нь бүтээмж гэдэг нь нэлээн өргөн ойлголт. Үүнийг базаад хэлбэл 4 арга хэрэгслээр техник, технологийн шинэчлэлтийг хийнэ. Хоёрдугаарт ТӨК-уд дээр засаглалын реформыг хийхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, төрийн бус компаниудын хүний нөөцийн бодлогыг эргэж харах шаардлагатай. Дөрөвдүгээрт, зардлыг хэмнэж, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр шаардлагагүй зардал, орон тоог багасгах гэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр хөрөнгийн өгөөжийг 30%-д хүргэх бололцоо байгаа.

Сэтгүүлч