2022.06.30
С.Чинзориг: Зарим заалтаа эргэж харах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Зарчмын зөрөөтэй санал дээр бүх шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлж тооцно гэсэн байна. Энэ байж болох зарчим уу. Бүх төрлийн ИТХ-д орон тооны бус, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөлөгчөөр ажиллаж байгаа төлөөлөгч байдаг.
Иймд зарчим буруу байна. Сөрөг зүйл гарна. Малчид болон өөр хүмүүс сонгогддог. Уг нь Төрийн албан хаагчдаа чадваржуулъя гэж ярьж байгаа. Сонгуульт албанд ажиллаж байгаа хүмүүс дээр анхаарах ёстой. Энэ дээрх заалт гишүүдийн өргөн барьсан аль ч хуульд байхгүй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn