Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал, ёслолын үйл ажиллагаа боллоо
2022.07.28

Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал, ёслолын үйл ажиллагаа боллоо

Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ой тохиож байна. 

Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалд 10 байгууллагын 400 гаруй алба хаагч оролцсон байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

Мөн тэдний зүгээс Туурга тусгаар төр улсынхаа дархан хил, ард түмнийхээ амар тайван байдлын төлөө эрдэнэт бие, эрдэм чадлаа харамгүй зориулдаг үе үеийн хилчид, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нийт бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдад Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.