УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг өгөв
2022.08.12

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг өгөв

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавд үүрэг өгөв.

Тэрээр “Наадмын дараа намар” гэж бид ярьдаг. Энэ жил Баруун бүс нутгаар гандуу, бэлчээрийн өвс ургамалын гарц сайнгүй байна.

Иймд өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлийг тооцож харьяа яам, аймаг, сумдын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг яаралтай гарган малын хашаа хороог засах, сэлбэх, хадлан тэжээл бэлтгэх, худаг, уст цэгүүдийн засвар үйлчилгээг хийх ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс улсын нөөцийн фондод өвс, тэжээл бэлтгэх, татаж авах асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй. Малчид та бүхэн маань ч дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ жинтэй сайн базааж аваарай" гэв.