Цахим шилжилт зорилго биш шаардлага болсон
2022.08.19

Цахим шилжилт зорилго биш шаардлага болсон

Цар тахлаас өмнө цахим шилжилт бол Монгол улсын цаашдын 100 жилийн хөгжлийг тодорхойлно гээд ярихаар Учрал агаарын юм ярилаа гэж шүүмжилдэг байсан. Өнөөдөр энэ салбарын хөгжил улс орны ирээдүйд ямар чухлыг бид харж байна. Манай улс газарзүйн байрлалын хувьд далайд гарцгүй, экспорт, импортийн хувьд 2 улсаас хараат байдаг болохоор уг хямралд илүүтэйгээр өртсөн. Экспорт  буурч, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд хаагдсанаар өнгөрөгч 2020 онд манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшсан. Хөгжингүй орнуудын сайн туршлагыг харахад төр, хувийн хэвшлийн түншлэл, уялдаа холбоотой хамтын ажиллагаа хөгжлийн үндэс байдаг.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд хувийн хэвшлийн төлөөллүүдээс бүрдсэн бодлогын зөвлөл болон Хилийн чанад  дахь Монголчуудын Технологийн зөвлөлийг тус тус байгуулан ажиллаж байна.

Олон улсын зөвлөх үйлчилгээний Маккинзи компанийн бизнесийн удирдах ажилтнуудын дунд хийсэн судалгаагаар 2017 онд цахим шилжилтийг зардал бууруулах хэрэгсэл гэж 48 хувь нь харж байсан бол энэ хувь өнөөдөр 10 болтлоо буурч, нөгөө талд 87 хувь нь өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх, давуу талыг бий болгох, бизнесийн үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгсэл гэж үзэх болж. Бизнес эрхлэгчдийн бодол санаа өөрчлөгдөж ойрын ирээдүйд томоохон өөрчлөлт гарах нь маш тодорхой болоод байна.

Өнөөдөр JCI Mongolia байгууллагаас зохион байгуулсан "Цар тахлын дараах бизнесийн орчин" форумд оролцож "Шинэ сэргэлт"-ийн бодлого, хууль эрх зүйн орчин, мэдээллийн технологийн тусгай бүсийг байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын оролцоо зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn