Х.Болорчулуун: Эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг дотоодоосоо хангах нь яамны нэн тэргүүний зорилт
2022.09.01

Х.Болорчулуун: Эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг дотоодоосоо хангах нь яамны нэн тэргүүний зорилт

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын ажлаа хүлээн авмагц салбарын газар, хэлтсийн дарга нартай уулзаж, нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, зорилго болон ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх, “Эрүүл монгол хүнс”-ээр иргэдээ хангах, “Атрын дөрөвдүгээр аян”-ыг зохион байгуулах, “Дарханы арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Хүнс экспортлогч орон” болох зэрэг Засгийн Газрын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцон, ажлын үүрэг, чиглэл өглөө.

Мөн эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг дотоодоосоо хангах нь яамны нэн тэргүүний зорилт болох ёстойг онцоллоо.

ХАА-д тулгуурласан хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд импортын татвараар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийллээ.