2022.12.15

Б.Баттөмөр: Би амьдралдаа хулгай хийж үзээгүй, жинхэнэ хулгайчдаа зарла

УИХ-ын /2022,12,15/-ны ээлжит чуулган эхэллээ. Чуулганы эхэнд нүүрсний хулгайтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол Улсын хөгжилд нөлөөлөх Төрийн өмчийн хууль, Шүгэл үлээгчийн хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гэх мэт шаардлагатай хууль орж ирж байна. Мөн хувийн ашиг сонирхлыгзохицуулах хуульд орлого, зарлагаа оруулах хэрэгтэй. Манай улс ардчилсан зах зээлд шилжээд хөгжсөнгүй. Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд тэргүүлж байна.

Нийт хүн амын 42 хувь ядуурсан. Үйлдвэрлэл байхгүй, хэрэглэгч улс болсон. Экспорт, импорт ОХУ, БНХАУ-аас хамааралтай болсон. 1000 хүнд ногдох халдварт өвчний тоогоороо дэлхийд тэргүүлдэг. ОУВХ-т6 удаа орсон. 7 дахь удаагаа орох боломжтой. Дефолт зарлахад бэлэн. Газрын дээрх болон доорх баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Бид яагаад хөгжихгүй байна вэ гэхээр , нэг шалтгаан нь хулгай. Сүүлийн 3 жил би хулгайтайгаа тэмцээч, далд эдийн засагтай тэмцээч гэж хангалттай ярьсан.

Иргэдийн жагсаалаас болж хэдэн хүн зарлаж байна. Төр ажлаа хийхгүй байна. Тавантолгой гэдэг газар хулгайн үүр болсон. Удирдаж байгаа хүмүүс нь шоронд ордог, гадагшаа зугтдаг. Энэ 5 хүний нэр зарлаад жагсаалыг тараана гэж байвал “горьдсоны гарз” шүү. Жинхэнэ хулгайч нараа ил болго. Бид 5 ямар ч хамааралгүй, нүүрс хулгайлдаггүй. Бид дарга нарыг долдгонож гүйдэггүй. Хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй. Хулгайч нараа зарла. Зүгээр нэг гаалийн байцаагч тэр их машиныг гаргаж чадахгүй. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй, яахаараа би хулгайч болдог юм.

Опптейк  гэрээ ил болсон нь сайн байна. Тавантолгойд хэн нөлөөлж удирдлагын томилсон бэ? Үүнд оролцсон хүмүүс төрийн эсрэг гэмт хэрэг шүү. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулна гэж байна. Ингээд өөрчлөгдөхгүй, харин эхний элжинд хулгай хийдэггүй, хулгайгаас ангид, улстөрчдийн гар хөл болдоггүй цэвэрч хүмүүсийг Засгийн газар, төрийн өмчит компаниудын удирдлагаар томилох хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn