Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авлаа
2022.12.19

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авлаа

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд нар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүнийг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал, хоёр улсын болон Комисс, элчин сайдын яам хоорондын хүний эрхийн чиглэлээрх хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Тус уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Францын ЭСЯ-ны Соёл, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Төрням нар оролцлоо.