Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгууллаа
2022.12.20

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгууллаа

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавин хэлтэстэй хамтран 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

-ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн

  • “ШШГЕГ-ын харьяа зарим хорих анги, цагдан хорих байранд хийсэн хяналт, шинжилгээ, цаашид анхаарах асуудал” сэдвээр,

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг

  • “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”,

"Эрүү шүүлт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр сургалт явууллаа.

Сургалтад Улсын ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа нар алба хаагчдын хамт оролцсон бөгөөд орон нутаг дахь прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид цахимаар хамрагдлаа.

Сургалтын төгсгөлд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, алба хаагчдад хандан хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд идэвхтэй манлайлан ажиллахыг уриалав.