2023.01.27
Гомдол гаргасан 6, хүсэлт гаргасан 3 хоригдогчтой уулзаж, санал хүсэлтийг шийдвэрлэв
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажиллаж, гомдол гаргасан 6, хүсэлт гаргасан 3 хоригдогчтой уулзаж, санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Түүнчлэн хорих ангийн нөхцөл байдал, цагдан хорих ангид хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээтэй танилцаж, хүний эрхийг хангаж ажиллах талаар тус ангийн удирдлагад зөвлөмж өглөө.