"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийн төслийг буцаан татахыг шаардаж байна!
2023.01.20

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийн төслийг буцаан татахыг шаардаж байна!

Тус хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хязгаарлалт, цензур тогтоож байгаа бөгөөд тухайн эрхийн зөрчлийг шүүхээр хянан хэлэлцэхийн оронд төрийн захиргааны байгууллагад давуу эрх олгосон нь хүний эрхийг хамгаалах биш хүний эрх зөрчигдөх эрсдэл дагуулж, нийгэмд өрнөж буй чөлөөт шүүмж, дуу хоолойг боомилж буй ноцтой үйлдэл хэмээн эрс буруушааж байна.