Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна
2023.03.03

Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна

Ковидын үед Эрээн Улаанбаатарын хооронд 1м/куб ачааны тээврийн хөлс 3000 юань хүрч тэнгэрт хадаж байсан.

Дунджаар 1 чингэлэгт 64м/куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192000 юань буюу 86 сая 400.000 төгрөгт хүрч байв.

Харин хил нээгдсэнээр Эрээнээс Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн ханшаар 3 сая 900.000төгрөг болж 20 дахин буураад байна.

Өөрөөр хэлбэл 1м/куб ачаа Эрээнээс Улаанбаатар хот хүртэл одоо 112 юанийн ханштай байгаа нь цар тахлын өмнөх үеэс ч 50% буурсан гэсэн үзүүлэлт юм.

Учир нь 2019 оны 9 сард тээврийн үнэ ханш Эрээн Улаанбаатарын хооронд 1м/куб нь 220-250 юань байжээ.

ИЙНХҮҮ АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ ЭРС БУУРСНААР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД ДАРАМТ БОЛСОН ҮНЭ БУУРАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ БҮРДЭЭД БАЙНА.