Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо
2023.06.19

Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны танхимд зохион байгууллаа.

Уг хуулийн хугацааг урьд нь 4 удаа сунгаж байсан бөгөөд цаашид ч сунгаж хэлмэгдсэн иргэд тэдний хамаарал бүхий этгээдийг өргөдлөө гаргах хуулийн боломжийг нээж өгөх нь чухал юм. Хуулийн төсөлд 2024 оны 12 сарын 31-ныг хүртэл өргөдөл хүлээн авахаар тусгажээ.