2023.06.23
СХД-т хэрэгжих авто замын төслийн зурагтай танилцлаа
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зураг төслийн хоёр дахь уулзалт боллоо.
Уулзалтаар Финлянд улсын "Finnoc Consultants" компанийн хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн Мартин Хорсэлин төслийн талаар танилцуулав. Уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт авто замын хоёр том төсөл хэрэгжиж байгаа билээ.
Мартин Хорсэлин “Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн машинд хамаатай ойлголт биш юм. Явган болон дугуйтай зорчигч нарт ч бас хамаатай. Иймээс энэхүү төсөл нь маш чухал ач холбогдолтой” гэлээ.
Мөн зураг төсөлтэй танилцсан хороодын төлөөлөгч нар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж, авто замын орц, гарц, явган хүний зам, ногоон байгууламжийн талаар саналаа солилцлоо.
Уг төсөл нь Сонгинохайрхан дүүргийн авто замын сүлжээг сайжруулж хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэн, түгжрэл бууруулах зорилгоор хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болж байгаагаараа онцлог.