Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, 9 салбар хороод холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.
Наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах, үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хяналтын хийх хугацааг тодорхой болгон зохион байгуулах, баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгох, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажлыг шалгаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлэхээр боллоо.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.19
2024.11.15