Нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна
2023.06.28

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна

Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд уулзлаа.

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу 9 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна.

Дүүргээр нь задалж үзвэл:

  • Баянгол дүүрэг 4
  • Баянзүрх дүүрэг 16
  • Сонгинохайрхан дүүрэг 10
  • Сүхбаатар дүүрэг 4
  • Хан-Уул дүүрэг 11
  • Чингэлтэй дүүрэг 1
  • Налайх дүүрэг 1 сургуулийн нийт 16657 сурагч 3 ээлж рүү шилжих тооцоолол гарч байна.

Дүүрэг бүр өөр өөрийн шийдлийг танилцуулж байгаа боловч төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа.

Шийдлийг багц байдлаар авч үзвэл:

  • Шинэ барилга өргөтгөл ашиглалтад орох 7
  • Түрээсийн байр бэлэн байгаа 11
  • Түрээсийн барилга олж байгаа 3
  • Түрээсийн барилга хайж байгаа 16
  • Ойролцоо байршилд шинэ сургуулийн барилга ашиглалтад орох 3
  • Дотоод нөөц бололцоогоо ашиглах, засварлах 6
  • Танхим болон цахим сургалтыг хослуулах 1 гэсэн үр дүн гарч байгаа юм.
Уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хотын стандарт хяналтын газрын төлөөлөл оролцсон юм. Яг энэ баг бүрэлдэхүүний оролцоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж чадсан. Тиймээс өмнөх туршлагад тулгуурлан талууд хамтран ажиллаж, 7 хоног бүр мэдээлэл солилцон ажлаа уялдуулахаар боллоо.