2023.07.06

Ж.Хунан: Анхан шатны нэгжид хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтан ажиллуулах шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7,1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Тус сонсголд Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, СЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох албан тушаалтнууд болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, судлаачид оролцлоо.