2023.09.18
ХЭҮК орон нутгаас нийт 135 гомдол, мэдээлэл хүлээн авлаа
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд орон нутгаас нийт 135 гомдол, мэдээлэл хүлээн авснаас хуулийн хугацаанд шийдвэрлэсэн-111, тодорхой шалтгааны улмаас хугацаа хоцорч шийдвэрлэсэн 11, шалгах ажиллагаанд 13 гомдол мэдээлэл байна.
Дашрамд, Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын 21 аймаг тус бүрд нэг референттэй бөгөөд эдгээр референт нь Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлыг хариуцан ажилладаг юм.