2024.01.05
2024 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
"ТВ9" телевизийн мэдээллийн хөтөлбөрийн "Тодруулга" булангаар дотоодын болон дэлхийн эдийн засгийн 2024 оны төлөв байдлын талаар ярилцлаа.
Манай улс 2023 онд анх удаа 60 гаруй сая тонн нүүрс экспортолж, эдийн засаг 6.9 хувиар өссөн үзүүлэлт гарах хүлээлттэй байгаа.
Энэ онд макро эдийн засгийн таатай нөхцөл үргэлжлэх төлөвтэй тул инфляцийг онцгой анхаарч иргэд, аж ахуй нэгжүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь чухал.