2024.01.08

Ц.Туваан: Тойрогтоо сонгогдохоо больсон улс төрчдөө өөр аймгуудыг бүс болгон нэгтгэж сонгуулах тактик ашиглаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.01.08/ ээлжит хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан 2024 оны парламентын зохион явуулахдаа сонгуулийн тойргийг бүсчилж, 13 тойрог болгон хийж буй эсэргүүцэж байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Олон удаа сонгогдож,  yэр хүн нь унасан, тухайн тойрогтоо сонгогдохоо больсон улс төрчдөө өөр аймгуудыг бүс болгон нэгтгэх замаар шинэ байдлаар маш богинохон хугацаанд сайд хийдэг гэдийг нь ашиглаж сонгуулах гэсэн далд тактик руугаа эрх баригчид орсон. Сүүлийн найман жил ард түмнийг яаж тардагт нь тултал ядууруулсан бэ гэдгээ эрх баригчид мартсан байгаа гэдгийг сануулж хэлье" гэсэн юм.