2024.04.25

Ц.Мөнхцэцэг: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт ОУ-ын байгууллагаас өгсөн зөвлөмжийг тусгасан уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг танилцууллаа.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нэг бүрчлэн хэрэгжүүлэх төлөвлөгөө асар чухал байгаа монгол улсын хувьд авлигалын төсөөллийн индексээр хэдэн байр ухарсан дүн гарсан байгаа. Хэдийгээр улсын их хурал авлигалын эсрэг хатуу хуулиудыг баталж авлигалын улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг хураах, авлигалын гэмт хэрэгт ял хялбаршуулах журмаар шийдэхгүй байх зэрэг эрүүгийн томоохон шинэчлэлүүд хийгээд байгаа боловч иргэдийн дунд авлигатай хийж байгаа монгол төрийн тэмцлийг сайн ойлгохгүй, мэдээлэл  дутуу авлигалын талаарх иргэд, олон нийт, байгууллагуудын талаарх тэмцэлд нэлээн ач холбогдол өгч авлигалын эсрэг илүү хүчтэй тэмцэл, реформыг шаардсаар байгаа. 2023 оны одоо авлигалын төсөөллийн индексийн талаар Монгол Улс дахь нөхцөл байдалд трансперенси интернешнл байгууллага  тодорхой зөвлөмжүүд өгсөн байгаа. Тэр зөвлөмжүүд бол яг энэ авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт бол бас нэлээн сайн сууж өгсөн байгаа. Тухайлбал энэ трансперенсийн гол зөвлөмж бол төрийн өндөр албан тушаалтнуудын орлого ба зарлагын мэдүүлгийг аль алийг хянадаг болох тогтолцоо байгаа өөрөөр хэлбэл одоогоор бол ямар ч байсан орлогоо бол мэдүүлдэг зарлагыг бол мэдүүлэхгүй байгаа зарлага дээр хяналт тавихгүй байгаа. Энэ асуудлыг бол энэ төлөвлөгөө нь дээр бол оруулсан байгаа энэ бол их чухал. 

Дараагийн бас нэг нөгөө олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмж бол ковидын  үеэс хойш иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр  Монголын төр хангалтгүй ажиллаж байна. Иргэдийн мэдэх эрх хангалтгүй байгаа учраас нөгөө авлигалын эсрэг хийж байгаа энэ тэмцэл үйл ажиллагаа маань ерөөсөө олон нийтэд хүргэхгүй байгаа тэгэхээр энэ чиглэл дээр төлөвлөгөө нь дээр оруулсан шинэ зүйлийг хэлэх шаардлагатай байх. Мөн төрийн бүх шатандаа ялангуяа төрийн албан хаагчдын хүний эрхийн болон авлигалын эсрэг шударга ёсны талаарх мэдлэг мэдээлэл дутуу байгаа нь авлигалын төсөөллийн индексийг  бууруулах чухал зүйл гэж Олон улсын экспертүүд зөвлөсөн байгаа тэгэхээр төрийн албан хаагчдын дунд авлигалын болон шударга ёсны мэдлэг мэдээллийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар төлөвлөж байгаа вэ? Мөн тодорхой анхаарах зөвлөмж бол төрийн зарим албан тушаалтнууд авлигалын гэмт хэрэг, авлигалын нөхцөл байдалд халдашгүй дархан байдал гэдгээр нэрийдэн гэмт хэрэг ял завших байсаар байна. Энэ чиглэлээр ажиллах шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөн байгаа. Мөн олон улсын зээл тусламж хандивлагчийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөн байна бас нэг анхаарал хандуулах ёстой гол зүйл нь төрийн компаниудын шударга ёсны болон авлигалын талаарх олон кэйст нэр холбогдсон төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгох асуудал дээр ихээхэн анхаарал тавьж үүнийг хийж чадахгүй бол бид авлигалын талаарх олон нийтийн үнэлэмж буусаар байна аа гэдгийг хэлсэн байгаа. Трансперенсигийн нэрд дурдсан эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тухай төлөвлөгөө нь дээр. тухайлан ямар ямар асуудлууд орж байгаа вэ гэдгийг ажлын хэсгээс асууя аа.