2024.05.15
АЙЛ ӨРХ БҮР ЭРҮҮЛ ЭНХ, СОЁЛ УЛАМЖЛАЛ, ЭЕРЭГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭХ БОЛТУГАЙ
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, энэ онд хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах зорилготой Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Тус хууль энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Мөн бид гэр бүлийн орчинд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцааны зохицуулалтыг сайжруулж, гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэртэй хамгаалах зорилготой Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Та бүхэн энэ өдрийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан, дурсамжтай сайхан өнгөрүүлээрэй.
Бүх хайраа гэр бүлдээ зориулья
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан