Д.Энхтүвшин: Хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн учраас би нэр дэвшсэн, гэтэл Засгийн газар амлалтаасаа буцлаа
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр "МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас би МАН-аас нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. ДНБ-ий 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна.
Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Энэ хэмжээг 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 10 их наядаар нэмэх буюу татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмэх төслийг оруулж ирсэн. Энэ ачаалал ААН-үүдэд маш хүнд дарамт болно. Дээр нь нэмээд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг гишүүд ойлгохгүй байна. НӨАТ-ын өр 2024 оны заргаадугаар сарын байдлаар 540 тэрбумд хүрсэн. Үүнийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Татварын алданги, хүү, торгуультай холбоотой дарамтыг 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. Татварын алданги 70 их наядад хүрсэн. Тиймээс 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол би төсвийг дэмжихгүй. Гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гэсэн сонирхолдоо л хөтлөгдөж байна.
Зарчмын зөрүүтэй санал гэдэг дээр гишүүд нэмж хэрэгцээгүй зарлага оруулж ирсэн. Би намын бүлгийн анхны хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд байр суурь илэрхийлэхэд надад гишүүдээс дарамт ирсэн. Төсөв хэлэлцэхэд чуулган дээр хүртэл гишүүд над руу дайрах жишээний. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй. Надад өөрийн гэсэн үнэт зүйл, зарчим бий. Би улс орон, иргэд, ААН-үүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Түүнээс биш нам хоёрдугаарт. Тиймээс би энэ Засгийн газарт итгэл алдарч байна. Амласнаасаа буцаж байна. Хэрэв энэ байдлаараа олон жил явбал энд байх утгагүй. МАН төсөв тойрсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би энд хий дэмий байх шаардлага алга" гэв.