Монгол- Австрийн Сангийн яам хооронд "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурлаа
2025.05.27

Монгол- Австрийн Сангийн яам хооронд "Эрмэлзлийн захидал"-д гарын үсэг зурлаа

“САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”-д монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик, Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг өчигдөр /2025.05.26/ бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.