Д.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн шаардлагыг жижиг намууд биелүүлж чадахгүй байна
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асуулаа.
Тэрбээр “Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8 дээр Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүдийг уг хуульд нийцсэн эсэхийг нь шалгаж, эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болон УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно гэсэн байна.
Энэ заалтаар хараад үзэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дээр Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй. Мөн тус хуулийн 4.1.3.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 4.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх гэж тусгажээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээрх шаардлагуудыг хангаж байгаа юу? Гэдгийг Хууль зүйн байнгын хорооноос асууя” гэв.
Үргэжлүүлэн тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийн шаардлагыг жижиг намууд биелүүлж чадахгүй байна гэдэг асуудал хөндсөн. Хугацааг нь сунгаад өгвөл хуулийн шаардлагаа биелүүлж чадна гэж үзэж байгаа юу” хэмээн асууж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.