Г.Тэмүүлэн: Татварын болон төсвийн хуулинд тусгаагүй,аливаа төлбөр, хураамжийг хүчингүй болгох ёстой
Татварын болон төсвийн хуулинд тусгаагүй, элдэв журмаар авч ирсэн төлбөр, хураамжийг хүчингүй болгох чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгчээ. Гэтэл энэхүү тогтоол хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь ХХЗХ-оос зохицуулалтын үйлчилгээний хураамжийг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай нэмэгдэл юм. Энэ нь хуулинд тусгагдаагүй учраас хүчингүй болгох ёстой гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сануулж байна.