Х.Нямбаатар: Ирэх жил 33 км урт Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ
2024.12.23

Х.Нямбаатар: Ирэх жил 33 км урт Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн ногоон байгууламжийн одоогийн нөхцөл байдал болон ирэх онд хийгдэх ажлын төлөвлөгөөг өнөөдөр танилцуулав. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод ногоон байгууламж, диндерлогийн чиглэлээр нэгдсэн төлөвлөлт зураг байхгүй. Хэсэгчилсэн еренхий төлөвлөгөө бүхэлдээ зурагдаагүй, өндөржилт, барилгажилтын төсөл зураг хийгдээгүй.

Иймд ирэх онд Улаанбаатар хотын хөгжлийн еренхий төлөвлөгөөний дагуу бүх зураг, бодлогын баримт бичгийг боловсруулж дуусгахаар санхуужилтийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт оруулсан. Улаанбаатар хотын өндөржилтийн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг гаднын өндөр мэргэжлийн багаар хийлгэнэ. Ингэхдээ гудамж бурийн тохижилтын нэгдсэн зургийг гаргана. Дөрвөн улиралтай, -,+40 хэмийн хооронд хэлбэлздэг уур амьсгалтай оронд ургадаг ургамал ногоог тарих чиглэлээр Хөх хотын "Монгол өвс” компанитай хамтарч ажиллахаар санамж бичгийг байгуулсан. Удахгуй тус байгууллагынхан Улаанбаатарт ирж, хамтын ажиллагаагаа эхлүүлнэ” гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Ирэх жил 33 км урт Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш гарах урсгалын ачааллыг авах, гэрлэн дохиогүй, тууш замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөө болон Яармагийн замтай холбосон босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн" гэж ярилаа.