"Хүүхэд хамгааллын нийгмийн ажил” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилж байна
2024.12.19

"Хүүхэд хамгааллын нийгмийн ажил” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилж байна

“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төсөл өргөн барих ажлын хүрээнд УИХ-ын гишүүд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун, М.Сарнай болон Монгол Улсын Их Сургуулийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн эрдэмтэн багш, оюутнууд, мэргэжлийн хүмүүс оролцжээ.

Энэ удаагийн сэдвийн хэлэлцүүлэг нь "Хүүхэд хамгааллын нийгмийн ажил” бөгөөд оролцогчид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, илтгэл танилцуулан хэлэлцүүлжээ. 

Тус хуулийн төслийг өргөн барих ажлын хүрээнд нийт 6 удаагийн хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлж байв.