Ж.Чинбүрэн: Утааны асуудлын өнгөрсөн, одоо, ирээдүйг хөндөж сонсгол зохион байгуулна
2024.12.29

Ж.Чинбүрэн: Утааны асуудлын өнгөрсөн, одоо, ирээдүйг хөндөж сонсгол зохион байгуулна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүхэн эл өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр "Богд хаант Монгол улсыг байгуулсан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэндийг бүх Монголчууддаа дэвшүүлье.

2024 онд Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 9 дэх парламент 126 гишүүнтэйгээр түүхэн шинэ хуудсыг эхлүүлж, олон ургалч үзлийг төлөвшүүлэн,  хамтдаа Монгол хүний эрүүл мэнд, амьд явах эрхийг хангахын төлөө ажиллаж байна. 

Хүйтний улиралд бидний амьдрах эрхийг боож, амьсгалах боломжгүй болтол өтгөрч, ирээдүйд элэгний хавдрын шалтгаан хүртэл болж буй #УТААНЫ асуудлыг өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь хөндөж #СОНСГОЛЫГ нь удирдаж хийнэ. Энэ сонсгол бид бүхний мэдэх эрхийг хангасан үр дүнтэй ажил байхын төлөө хичээх болно" хэмээв.