Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаануудад оролцсон талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Ганбаатар мэдээлэв.
БСШУС-ын Байнгын хорооны салбар ажлын хэсгийн хурлаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах асуудлаар ажиллажээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаанд оролцож хуулийн төслийн явцын талаар санал солилцсон байна.
Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж байна. Сонсгол зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө удахгүй батлагдах бөгөөд хяналтын сонсголын өмнө хэд хэдэн цуврал хэлэлцүүлэг хийх юм.