2025.01.15

Ж.Бат-Эрдэнэ: Хоттой холбоотой төсөл хөтөлбөрүүдээ зоригтой хийж эхлэх хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар  “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Ажлын хэсэг байгуулагдана. Мэргэжлийн хүмүүсээ оролцуулъя. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан гишүүд нэлээн байна.Мөн салбарын яамнуудад ажиллаж байсан гишүүд, Улаанбаатар хотын захиргаанд ажиллаж байсан гишүүд ч бас байна. Эд нараасаа оролцуулаад нэлээн том ажлыг хэсэг гарах байх. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурлаар хэлэлцэж Их Хурлын хууль болж баталж байна гэсэн энэхүү концепци. Анхнаасаа хууль болж ямар нэгэн өөрчлөлт гарахгүйгээр нэлээн сайн үзэж хараад олон яамнууд, салбаруудын хүрээнд бүхэлд нь Г.Лувсанжамц гишүүний хэлсэнчлэн том утгаар нь харж байж төлөвлөлтөө хийж батлаад хууль болгоод явъя. Үүнийг эрх мэдэлтэй дарга, хотын захирагч өөрчлөөд байхгүй, хэн нэгэн архитектур өөрийнхөө саналаар өөрчлөөд байдаггүй ийм л байдалтай байя гэж анх концепцийг нь хот байгуулалтын хууль руу оруулж ирсэн. Дархан цаазтай холбоотой асуудлаар нэлээн гишүүд ярьж байна. Х.Нямбаатар дарга хууль санаачлаад оруулж ирсэн дээр. Улаанбаатар хотын нэг хэсэг болчихлоо. Энэхүү салбар дээр ажиллаж байгаа хот байгуулалтынханд итгэж байна. Энэ удаагийн хот байгуулалтын концепцийг бид нар өөрсдөө хийсэн гэж Нямбаатар дарга сая хэллээ. Бид өөрсдөө хийж чадна. Бүх мэргэжилтнүүд байгаа ганцхан будилуулдагаа л больчих хэрэгтэй. Бид бүгдийг нь төлөвлөж чадна. Хот байгуулалтын төлөвлөгөөг хийж чадна. Тийм болохоор та бүхэн нэлээн өндөр түвшинд хийж орж байх хэмээн найдаж байна. Утааны асуудал дээр гэрийн дулаалга, зуух яндан, түлж гэж хэдэн жил явах уу. Хоёрдугаарт түгжрэлтэй холбоотой асуудал. Давхар замтай холбоотой асуудлаа хийе. Хоёр түвшний уулзварууд хаана хаана байх ёстой юм. Хотын өнгө үзэмж гэхээсээ илүү хүний эр, эрх чөлөө хаагдаж боогдоод замбараагүй болчхоод байна. Тийм болохоор 20 минутын хот гэдэг концепцийг хийхийн тулд ямар хэмжээний түгжрэлийг сааруулж бууруулах ёстой юм.