Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Ц.Батбаяр

Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд

Э.Золбоо

Барилга, хот байгуулалтын дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1827 мэдээ байна.
  • 30/10/23

    Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын үн...

    Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхацсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний "...
  • 30/10/23

    Байгальд ээлтэй 67 малчинг шалгаруулав

    “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023 арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд о...
  • 25/10/23

    БОХХААБ хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 15 цаг 37 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн д...
  • 25/10/23

    ТАНИЛЦ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ до...

    ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ОЙН МЭРГЭЖЛИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААОйн газрын залуучуудын хөгжлийн зөвлөл, “Ногоон хөгжилд хөтлөх мэргэжилтэн" төсөлтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн ойн мэргэжлийг сонирхож буй сурагчдад сургалт, зөвлөгөө өгөв. ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН НУТАГТ УСНЫ ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭХөвсгөл нуур Эгийн гол сав газрын захиргааны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Алаг-Эрд...
  • 25/10/23

    Уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, ногоон байгуул...

    Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. МУ-ын засгийн газраас байгаль...
  • 18/10/23

    Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үнд...

    Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.  Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль ...
  • 16/10/23

    "Travel show-2023" үзэсгэлэнгийн үйл ажиллагаа БНС...

    Экспо гол түншлэгч, зочин улсаар Монгол Улс оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн МОКТА /Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо/ багаараа оролцож байна. 20 компани бүгд нэгдэж нэг баг болж ажиллах бөгөөд ямар ч тур компани өөрсдийн компаниа сурталчилахгүй бөгөөд зөвхөн Монгол Улсаа сурталчлах, аялал жуулчлалыг сурталчилан таниулахаар нэг сэтгэлээр зүтгэж байна. "Travel show" үзэсгэлэнд 50.000 хүн оролцохоор б...
  • 13/10/23

    Хог хаягдалгүй жишиг уул уурхайг бүтээнэ

    2022 онд Оюу толгой компанитай "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж байсан бол 2023 онд нөхөн сэргээсэн ба үргэлжлүүлэн мод тарих ажлыг хийж байна. Мөн 2023 онд ойн хөнөөлт шавжид голомтлогдсон талбайн 150000га талбайд агаараар хийх тэмцлийн ажлыг амжилттай хийж дуусгасан. Хөх морь буюу Хэрлэн-Тооно ТЭЗҮ-г шинэчлэх 3 сая ам.доллар...
  • 12/10/23

    Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын нэг нь доройтсон ойг нөхөн сэргээх юм. Богдхан уулын Түргэний амны 2002 онд түймэрт өртсөн 70га талбайг нөхөн сэргээх ажлыг Оюу толгой ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эхлүүлээд байна. Уг төслийг Агрофорест ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 175,000ш мод тарина. 2023 онд 20га-д 50,000ш шинэс, ...
  • 10/10/23

    Б.Бат-Эрдэнэ: Бид нар төрийн хүнд суртлыг багасгах...

    Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний эхний өдрийн “Салбар хоорондын уялдаа” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлгийн үеэр БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ: "Менежментийн төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээ хоёрыг 5 жилээр баталгаажуулж авчхаад, жил бо...
  • 09/10/23

    Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ...

    Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг 2022 онд зохион байгуулж, илэрсэн таван цэгт татан гаргах ажиллагааг энэ зуны турш амжилттай зохион байгууллаа. Энд эрдэмтэн инженерүүдийн тооцоолж зохион бүтээсэн Ферм-ээр газар орон дээр өөрсдөө ажилласан эрдэмтэддээ баярлалаа. Татан гаргах ажиллагаанд оролцсон ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, А...
  • 09/10/23

    ТАНИЛЦ: БОАЖЯ-наас цаг үеийн болон онцлох асуудлаа...

    УУЛ УУРХАЙН УЛМААС ЭВДРЭЛД ОРСОН ГАЗРУУДЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР: БОАЖЯ-аас 2020 онд зохион байгуулсан улсын хэмжээний эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30790 га талбай эвдрэлд орсон тоо судалгааны дүн гарсан бөгөөд үүнээс 28940 га талбай нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж хариуцах эзэн холбогдогч нь тодорхойгүй олон жил нөхөн сэргээлт хийгдээгүй 8000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх...
  • 06/10/23

    Монгол мазаалайг дэлхийд таниулах бэлэг тэмдэг зох...

    Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна. Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ...
  • 05/10/23

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам ха...

    Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа. 2023 оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж бай...
  • 27/09/23

    БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан шилдэг...

    Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон. Хоёр дах удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ шагналыг гардууллаа. Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая т...
  • 27/09/23

    Сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан шилдэг 20 оюут...

    Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон. Хоёр дах удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж шагналыг гардууллаа. Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож б...
  • 25/09/23

    "Зэс фестиваль" Монгол Улсад анх удаа Орхон аймагт...

    "Зэс фестиваль" 2024 оны Аялал жуулчлалын эвент арга хэмжээнд бүртгэгдэж сурталчлагдана. Аймаг орон нутагтаа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, уул уурхай салбараа сурталчлах зорилгоор "Зэс фестиваль" эвент арга хэмжээ Монгол Улсад анх удаа Орхон аймаг зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж, орон нутгийн төдийгүй Монгол Улсад цаашлаад дэлхийд танигдсэн эвэнт арга хэмжээ болгон хөгжү...
  • 25/09/23

    Зэд-Хантай-Бүтээлийн нурууны тусгай хамгаалалтын з...

    Монгол Улсын Их хурлын 2011 оны 5 сарын 05 - ны өдрийн 18 дугаар тогтоолоор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд - Хантай - Бутээлийн нурууд тэдгээрийн салбар уулсыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутгийг хариуцан хамгаалж байна. Монгол орны нийт нутаг дэв...
  • 22/09/23

    Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуул...

    Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги (Motoyama Mitsugi. Ph.D), Сансарын бодлогын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн ахлах зөвлөх, профессор Хироаки Акияама (Hiroaki Akiyama. Ph.Dr.Sci) болон албан бусад төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөц бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа. Салбарын хүний н...
  • 20/09/23

    Японы Олон Улсын Ойска байгууллагатай хамтран Орхо...

    Олон Улсын Ойска байгууллагын зөвлөх Тошихиро Накано, професор Тогаши Сатоши, “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг хүлээн авч уулзлаа. 1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын чиглэлээр хамтран ажилл...
Нийт 92 хуудас/1827 мэдээ