НҮБ-ын хурлын бэлтгэл ажилд 100 тэрбумыг зарцуулна
2024.10.18

НҮБ-ын хурлын бэлтгэл ажилд 100 тэрбумыг зарцуулна

УИХ-ын өнөөдөр /2024.10.18/-ийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр байгаль орчны салбарын төсөв маш их танагдсан гэдгийг онцолсон юм. 
Монгол Улс 2025 онд НҮБ-ын цөлжилтийн хурлыг зохион байгуулахаар болсон. Тус хурлын бэлтгэл ажилд 100 тэрбум төгрөг зарцуулна хэмээн төлөвлөжээ. 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Манай салбарын төсөв энэ жил маш их хасагдсан. Ирэх жил НҮБ-ын цөлжилттэй холбоотой хурлыг Монгол Улсад зохион байгуулна. Үүний төсөв ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг болно гэсэн тооцоо бий. Манай яам нь энэ хурлыг зохион байгуулах үүрэгтэй ч салбарын төсөв хасагдсан" гэв.