Сангийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Б.Жавхлан

Сангийн сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 975 мэдээ байна.
  • 27/06/25

    Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт,...

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.25) Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг дарга С.Бямбацогт нар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсви...
  • 27/06/25

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрэ...

    Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.25/ өргөн мэдүүллээ. Хууль санаачлагчийн зүгээс ...
  • 26/06/25

    Б.Жавхлан: Төсвийг 2.1 их наяд төгрөгөөр танаж бай...

    Б.Жавхлан: Төсвийг 2.1 их наяд төгрөгөөр танаж байгаа. Үүнээс илүүгээр танавал ЗГ-ын үйл ажиллагаа доголдон Танаж болохгүй хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж гэх мэт 12 их наяд төгрөгийн зардал бий. Үүн рүү орвол өрхийн орлогод нөлөөлнө
  • 19/06/25

    Нийтийн өмчийн хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өнөөдөр /2025.06.25/ өргөн мэдүүллээ. Эрх зүйн шинэчлэл, бодлогын б...
  • 18/06/25

    Сангийн сайд Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэ...

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2-т "Тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтууд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно" гэсэн агуулгатай зохицуулалт бий. Энэ зохицуулалт 2025 оноос хэрэгжиж эхэлж байгаа. Эхний зургаан сард бүтээн байгуулалт нь эхлээгүй ажил сүүлийн зургаан сард хийгдэнэ гэж байдаггүй. Тавдугаар сарын 31-ний байдлаар 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ нь хийгдээг...
  • 18/06/25

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг ...

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дах...
  • 17/05/25

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улирал...

    Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны...
  • 16/05/25

    Б.Жавхлан: “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэм...

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачилсан "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр "Засгийн газрын төсөл, хэн нэг УИХ-ын гишүүний төсөл гэдэг зүйл байхгүй. Монгол Улсын төсөл л гэж байгаа. Ялангуяа 14 мега төслүүд цаашид улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үсрэлт авчрах төслүүд. Гишүүдийн санаачилсан хуульд гурван том төсө...
  • 16/05/25

    Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн ...

    Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.16) Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр &ldq...
  • 16/05/25

    Б.Жавхлан: Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл нь ...

    УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.  Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн 30 жилийн хуга...
  • 14/05/25

    18 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ХЭЛЭЛЦЭЭРТ ЦЭГ ТАВ...

    Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөли...
  • 11/05/25

    Бүтээн байгуулалтын богино хугацаанд үр ашигтай аж...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав. Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал ...
  • 05/05/25

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чан...

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв. Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалты...
  • 30/04/25

    Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дар...

    Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэн “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай&r...
  • 30/04/25

    Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх ни...

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тус хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг өөрийн салбарын бодлоготой уялдуулан баталж, улсын нэгдсэн бүртгэлд энэ оны тавдугаар сард багтаан бүртгүүлэхийг холбогдох сайд нарт, албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбо...
  • 21/02/25

    Засгийн газрын амлалт амилах эрх зүйн орчин бүрдсэ...

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент засгийн газраа байгуулахдаа ч хамтарч байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн хамтарсан засгийн газар, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх том төслүүдийг эхлүүлнэ гэдгээ амласан бөгөөд өнөөдөр 22 сайдтай ажиллаж байна. Засгийн ...
  • 21/02/25

    Төсвийн хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулийн т...

    Хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулиар хөрөнгө оруулалтын эрх үүсвэр зарцуулалт хяналтыг зохицуулах юм.
  • 21/02/25

    Б.Жавхлан: “Номад” “Сенчири-2” бондыг төлөх өрийн ...

    Монгол Улсын Засгийн газар 6.625 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 500.0 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж, “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.  Хөрөнгө оруулагчдаас “Сенчири IV” бондыг худалдан авах анхдагч захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, 4.1 тэрбум ам...
  • 20/02/25

    Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй ба...

    Б.Жавхлан: Энэ сард 500 сая ам.долларын бонд амжилттай арилжсан.
  • 19/02/25

    “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр...

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуу...
Нийт 49 хуудас/975 мэдээ