Зам, тээврийн хөгжлийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Дэлгэрсайхан

Зам тээврийн сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1300 мэдээ байна.
  • 23/06/17

    Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав ...

    Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын бүтээн байгуулалта...
  • 15/05/17

    Сэдэв: Зам тээвэр, бүтээн байгуулалт

    Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэн хүргэдэг Засгийн газрын цаг нэвтрүүлэг энэ удаа Зам тээвэр тэр дундаа бүтээн байгуулалтын сэдвийн хүрээнд Зам тээврийн сайд Д.Ганбат оролцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар мэдээлэл өглөө.
  • 11/05/17

    “Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

    Өчигдөр /2017 оны 05 сарын 10/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Х...
  • 01/05/17

    Замын чанар, засвар, арчлалтад түлхүү анхаарсан ши...

    Авто замын тухай хуулийг 1998 онд баталснаас хойших 20 жилийн хугацаанд нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Манай улсын нийт ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувь, нийт зорчигч тээврийн 98,8 хувийг авто замаар гүйцэтгэж байгаа энэ үед шинэлэг зохицуулалт хийх шаардлага яахын аргагүй урган гарчээ. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газар боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 28-нд ...
  • 11/04/17

    Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6  хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны  Төрийн нари...
  • 04/04/17

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засва...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 3...
  • 30/03/17

    Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол га...

    Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна. Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганб...
  • 30/03/17

    Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээ...

    Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа. Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардла...
  • 28/03/17

    Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар ямар асуудал х...

    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд,  Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай  Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай  Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох Улаанбаатар хотын олон улсын нисэх ...
  • 27/03/17

    Ү.Үүрийнтуяа, Ц.Батчулуун нар улсын аварга боллоо

    Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилсний эцэст дуусч, аваргууд тодорлоо. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулуун эзэлж, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжигч лобби бүлгийн ахлагч, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-...
  • 17/03/17

    Road expo 2017 болж байна

    Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ХНБГУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй олон улсын авто замын “ROAD Expo 2017” үзэсгэлэн "Корпорэйт Конвешн центр"-т  нээлтээ хийлээ. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын үзэсгэлэнд Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, МҮХАҮТ болон Итали, Турк, Өмнөд Солонгос, Герман, Хятад, Казахстан, А...
  • 03/02/17

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

    Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа. Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх ...
  • 27/01/17

    Л.Энх-Амгалан: Засгийн газар "хэрүүлийн алим" оруу...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газраас "хэрүүлийн алим" чирч оруулж ирэхээ боль гэж нилээд шүүмжлэлтэй хандаж байлаа.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Байнгын хороон дээр илэрхийлсэн байр суури...
  • 27/01/17

    Ё.Баатарбилэг: Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам ба...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Эдийн засгийн байнгын хорооны дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд нараас холбогдох тайлбарыг хүслээ.  Ё.Баатарбилэг: Төмөр зам барих хөрөнгөө хаанаас босгох, ямар үр аш...
  • 11/01/17

    Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг ...

    Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор ...
  • 02/01/17

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Авто замын тухай хууль 1998 онд батлагдан өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдалд өөрчлөлт орж энэ хуулийг одоо байгаагаар нь дагаж мөрдөхөд хуулийн зарим заалт хуучирч хуулиар зо...
  • 02/01/17

    Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүллээ. Усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлалд хамрагдах гадаад дотоодын иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хирээр усанд хүний амь нас осолдох, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2014 онд 84, 2015 онд 9...
  • 28/12/16

    1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт о...

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.  Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээс...
  • 27/12/16

    Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодло...

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” болон “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.  Манай орны эдийн...
  • 12/12/16

    Тавантолгойн төслийн хэлэлцээ дахин эхлэв

    Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн...
Нийт 65 хуудас/1300 мэдээ