Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Баянцогт суманд хэрэгжиж байна
2019.11.11
Эрүүл мэнд

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Баянцогт суманд хэрэгжиж байна

Туваан сангаас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байна.

Нарийн мэргэжлийн эмч нарын баг 10 сарын 20-ны өдөр Төв аймгийн #Баянцогт суманд ажиллалаа. Үзлэгт нийт 145 хүн хамрагдсанаас Чих, хамар, хоолойн эмч нийт 53 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн. Үүнээс өвчтэй 50, эрүүл 3, чихний өвчлөлтэй 18, хамрын өвчлөлтэй 16, хоолой залгиурын өвчлөлтэй 16 хүн байна Цаашид амны хөндий ба хоолойн өвчлөлийг илрүүлж, эрүүлжүүлэх шаардлага байна. Эх барих, эмэгтэйчүүд (эхо)–н эмч нийт 11 хүнд үзлэг, оношилгоо зөвлөгөө өгсөн. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг жилд 1-2 удаа үзлэгт оруулж, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг өгөх. Шигдсэн ерөндөгтэй эмэгтэйчүүдийг дараагын шатлалд илгээж байх шаардлагтай байна. Зүрх судас (экг)-н дотрын эмчийн үзлэгт нийт 53, Эхо-ны эмч нийт 63 хүнд үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгөв.

ШИНЭ МЭДЭЭ