2023.05.11
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: Далан зургаан сул орон тоог олон нийтэд нээлттэй зарлалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэргэжлийг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах зорилготой "АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа юм. Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, төрийн албаны нэр хүндийг өргөж, мэдлэг чадвараараа эх орныхоо хөгжилд зориулах хүсэл сонирхолтой хэн бүхэнд нээлттэй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмын хүрээнд БОАЖЯ болон 10 харьяа газрын 76 сул орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын тухай мэдээллийг биечлэн болон цахимаар авах боломжийг танилцуулж байна. Төрийн алба нээлттэй, шударга, ард иргэдэд хүрч ажиллаж байх ёстой.

Энэ удаагийн өдөрлөгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар, Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ, Байгаль орчин, уур амьсгалын сан бодлого, үйл ажиллагаа, сул орон тоогоо танилцуулан оролцож байна.

Ажлын байрны нээлттэй өдөрлөгт их, дээд сургуулийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуус, төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцан идэвхтэй хамрагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ