Зуд турхантай байгаа бусад сумдыг бодвол Хатгал тосгон хаваржилт харьцангуй хүндрэл багатай, малын хорогдол 725 бүртгэгдэв.
2024.03.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Зуд турхантай байгаа бусад сумдыг бодвол Хатгал тосгон хаваржилт харьцангуй хүндрэл багатай, малын хорогдол 725 бүртгэгдэв.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад очиж Монгол Улсын Засгийн газар шийдвэрээр шаардлагатай дэмжлэг, туслалцааг иргэд, малчдад хүргэж ажиллалаа.

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын хамгийн идэвхтэй бүс нутаг болох Хатгал тосгонд нийт 1192 өрхийн 3673 хүн ам оршин суудаг. Энэ жил тус тосгонд 400 гаруй малчин өрхийн 51539 мал өвөлжсөн.

Зуд турхантай байгаа бусад сумдыг бодвол хаваржилт харьцангуй хүндрэл багатай, малын хорогдол 725 бүртгэгдсэн байна. Хатгал тосгонтой ойролцоо орших Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чанданмань-Өндөр, Түнэл сумдын отрын нүүдэл дайран өнгөрдөг. Энэ жил отроор ойрын сумдын нийт 13 өрхийн 1300 гаруй мал өвөлжжээ.

Хатгал тосгоны нутаг дэвсгэрт отроор нүүдэллэж, хорогдсон малын сэг зэм нэлээд тархсан байдалтай байна. Байгаль орчны бохирдлыг арилгах, малын сэг зэм устгах, хадваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгө, бусад асуудлыг тосгоны захиргаа, иргэд, малчдын санал, хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ