МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ БҮРЭН УСТГАХ, ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
2024.03.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ БҮРЭН УСТГАХ, ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ. Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна.

Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна. Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ