НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хамтарсан багийн сургалт эхэллээ
2023.07.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хамтарсан багийн сургалт эхэллээ

Баянгол дүүрэг Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран "Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг  хэрэгжүүлж байна.

Тус дүүрэг энэ оны эхний таван сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 2142 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дуудлага мэдээлэл 20 хувь буурсан үзүүлэлт аж.

Гэсэн  ч дүүргийн удирдлага, албаны хүмүүс тайвширах бус өдөр бүр онцгой анхаарлаа хандуулах асуудал бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчдын сэтгэл зүй, тэднийг хамгаалах асуудал юм гэж үзжээ. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах зэргээр хамтарсан багийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар мэдлэгээ дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, кейс менежментийн талаар арга зүй эзэмших, туршлага судлах гээд олон талын ач холбогдолтой байна.

ШИНЭ МЭДЭЭ