НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БГД-ийн Онцгой байдлын хэтэст нэг цагт 300тн ус сорох чадалтай мотопомп өглөө
2023.08.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

БГД-ийн Онцгой байдлын хэтэст нэг цагт 300тн ус сорох чадалтай мотопомп өглөө

Үер ус, гал түймэр, гамшиг осол гээд бүхий л зүйлийн түрүүнд нойртой нойргүй цаг наргүй зүтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын алба хаагчид билээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс өмнө нь нэг цагт 20 тонн ус соруулах хүчин чадал бүхий бохир ус соруулах мотопомп ашигладаг байжээ.

7 болон 8 дугаар сард орсон хүчтэй борооны улмаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэд аж ахуйн нэгжээс 30 гаруй дуудлага мэдээлэл ирсэн байна. Техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бага хүрэлцээ дутмаг байгаа шалтгааны улмаас зөвхөн 8 дуудлага дээр ажилласан байна.

Тиймээс өндөр хүчин чадалтай буюу 1 цагт 300метр куб урсгалтай, 300тонн ус соруулах чадал бүхий тээврийн хэрэгслээр чирэгч 2ш мотопомпийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.

Ингэснээр онцгой байдлын алба хаагчид нэг дуудлага мэдээлэл дээр ажиллах хугацаа эрс багасч, бүтээмж нэмэгдэж, түргэн шуурхай ажиллаж, дараа дараагийн олон дуудлага мэдээлэлд хүрч ажиллах боломж бүрдэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ