МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж гардууллаа
2023.09.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Батлут 2022 оноос эхлэн тойргийнхоо өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн ажил, гэрээр биечлэн очиж тэдэнд шаардлагатай дэмжлэг, тоног төхөөрөмжийн талаар ярилцаж, судалж байсан. Тухайн үед Эрдэнэт хотын 500 гаруй үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, ярилцсан байна.

Харин өнөөдөр тэдний 70 орчимд нь үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэ удаад оёдлын салбарынхан тоног төхөөрөмжөө авсан бол цаашид бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг олгохоор ажиллаж байгаа юм. 

Дээрх ажлыг Д.Батлут гишүүний хамтаар Орхон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар хамтран зохион байгууллаа. Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд энэ онд улсын төсвөөс 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна. Харин 2024 онд 2 тэрбум орчим төгрөг төсөвлүүлэхээр ажиллаж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ