ХОНЬ БА ТАХЬ УСНЫ БАЯНБҮРД ГАЗАРТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ
2024.01.26
Байгаль Орчин, Аялал жуулчлал

ХОНЬ БА ТАХЬ УСНЫ БАЯНБҮРД ГАЗАРТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг нийт нутаг дэвсгэрт 2024 оны 01 сарын 17-19-ний өдрүүдэд хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСЭГТ ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМГИЙН 5 СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ХАМААРДАГ БОЛНО
Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хонь ба Тахь усны баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний 4 сүрэг нийт 273 тоо толгой тахь бүртгэж, ажиглалтын хүснэгтэнд бүртгэв.

Сэргээн нутагшуулж буй 25 тахь сүргийн 273 тоо толгойд биотехникийн арга хэмжээ авч, 185 пресс өвс тавив.

ШИНЭ МЭДЭЭ