Зудын үеийн менежмент, аймгаас олгож буй дэмжлэгийн талаар ярилцлаа
2024.02.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Зудын үеийн менежмент, аймгаас олгож буй дэмжлэгийн талаар ярилцлаа

Увс аймгийн Хяргас сумын онцгой комиссынхонтой уулзаж зудын үеийн менежмент, аймгаас олгож буй дэмжлэгийн талаар ярилцлаа.

Зуданд мал зутрахын хажуугаар хүн нь, малчин нь дагаж зутрах эрсдэл байгааг сануулж, сум бүрт ТЭСО группын дэмждэгээр олгосон түргэний тэргийнхээ үргэлжлэл болгон 2024 оны улсын төсөвт багийн дарга, эмч нарыг унаажуулах хөрөнгө оруулалтыг шийдснээ дуулгаж, хүнээ нэн тэргүүнд тавин эргэн тойрон ажиллах боломжийг бүрдүүлэхийг санууллаа.

Багууд эмчгүй, байлаа ч мотоциклоор тойрох боломжгүй тул Японы сайн чанарын мосттой машинаар багийн эмч, засаг даргыг бүрэн хангах нь зайлшгүй хийгдэх ёстой ажил юм.

ШИНЭ МЭДЭЭ