Увс аймагт ажиллав
2024.02.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Увс аймагт ажиллав

Увс аймгийн Баруунтуруун суманд Аймгийн Онцгой комиссын дарга Ч.Чимэд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон багийн бүрэлдэхүүнтэй хуралдаан хийж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

Тус сумын хэмжээнд 2023-2024 онд малчин өрх 286, мал бүхий өрх 271 үүнээс 4 багийн 478 өрхийн 2048 хүн ам, сумын төвд 172 өрхөд 7000 орчим мал, нийт сумын хэмжээнд 54626 толгой мал өвөлжиж байна.

Баруунтуруун суманд 2023 оны 11-р сарын 3-нд 30 см цас орж өвөл шууд эхэлсэн. 11-р сарын 7-ноос 15 хүртэл тасралтгүй өдөр бүр бага багаар нэмж дээр нь салхи шуурга ихтэй байснаас цас их хатуурч тал газраа 40-50 см, уулархаг газраа 60-75 см, ганга, гуу газраа 50-70 см хүртэл цасан бүрхүүл тогтож өвөлжилт шууд хүндэрсэн.

ШИНЭ МЭДЭЭ